Бидний тухай
Б.ЗААНТОГТОХ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Гүйцэтгэх захирал Б.Заантогтох
Гүйцэтгэх захирал Б.Заантогтох нь 2011 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр, 2016 онд БНХАУ-ын Huazhong Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд “Бизнесийн болон Худалдааны эрх зүй” чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.
2010-2012 онд “ELC (одоогийн Snow Hill) хуулийн фирм”-д туслах хуульч, 2016-2020 онд Өмгөөлиийн “Эй Зэт Эс хуулийн фирм”-ийн үүсгэн байгуулагч, захирал, 2018-2020 онд “Юу Би Зэт Консалтинг” ХХК (тэсэлгээний өрөмдлөг, тоног төхөөрөмжийн худалдааны компани)-д Гүйцэтгэх захирал, 2020- 2025 онд “Наран Мандал Энтерпрайзес” ХХК (алтны үндсэн орд)-д Ерөнхий зөвлөх, Ерөнхий менежер зэрэг албан тушаалыг тус тус хашсан.
Мэргэжлийн үнэмлэхтэй хуульч, өмгөөлөгч бөгөөд хууль болон бизнесийн удирдлагын чиглэлээр 15 гаруй жил тасралтгүй ажилласан туршлагатай.
