Бидний тухай
А.АРИУНБОЛД
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ

Хуульч, Өмгөөлөгч А.Ариунболд
Хуульч, өмгөөлөгч А.Ариунболд нь 2011 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2022 онд мөн сургуулийг магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн.
2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, хяналтын байцаагч, 2014-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд судлаач, 2016-2017 онд МҮОНРТ-д хуулийн зөвлөх, 2017-2019 онд “ДЦС-4” ТӨХК-д Ерөнхий хуульч, 2019-2022 онд “Говь” ХК-д хуулийн зөвлөх зэрэг албан тушаалыг тус тус хашсан.
2016 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Тэрээр төрийн байгууллага болон томоохон компаниудад хууль зүйн чиглэлээр 14 жил тасралтгүй ажилласан туршлагатай.
